Глобын Ж.Мэндбаяр хорт хавдраар өвчилжээ

Глобын  Ж.Мэндбаяр хорт хавдраар өвчилжээ

"Глоб"-ын Ж.Мэндбаяр гэхээр мэдэхгүй хүн Монголд ховор. Түүний талаархи мэдээ мэдээллүүдийг ухваас 2000-аад оны эхээр тэрээр Монголын бизнесийн ертөнцийг шуугиулж, Хдгаламж зээлийн хоршооны гэх олныг хамруулсан хэргийн гол "эзэн".

Тухайн үед хэргийн хохирогч нар нь Ж.Мэндбаярыг өөрсдөө батлан даалтад авч ажлыг нь хийлгэнэ хэмээн гарын үсэг зурж, хүсэлт гаргаж байсан ч түүх бий. Гэвч түүнд шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авч, 10 тэрбумын хохирол төлөх үүрэг оноож, 20 тэрбумын хөрөнгийг нь хурааж, 10 жилийн чанга дэглэмтэй ял оноож байв. 

Ямартай ч тэрээр бусад цагаан захтнуудын адил өвчин зовлон тоочиж уучлал өршөөл эрэлгүй харин ч ял эдлэх хугацаандаа чанга дэглэмтэй шоронд цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулж, оёдлын үйлдвэр ажиллуулж, ялыг биеэр бүрэн эдлэж дуусгасан байдаг.

Харин суллагдсан даруйдаа үлдээсэн хөрөнгийнхөө асуудлаар зарга үүсгэж, улмаар хохирлоосоо 2 дахин их хэмжээний хөрөнгийг нь улс хурааж авсан төдийгүй 5 дахин багаар үнэлсэн ажиллагааг Захиргааны хэргийн 3 шатны шүүх "илт хууль бус" гэж тогтоосон шийдвэр гаргасныг олон нийтэд танилцуулж байжээ. Түүнчлэн түүний үлдээсэн хөрөнгө үнэгүйдэж, үрэгдэж, завшигдсаны улмаас тухайн "хэргийн хохирогч" нар өнөө хэр нь хохирогч хэвээрээ үлдсэн бурууг өнөөдөр "төр хариуцах ёстой" хэмээн хураагдсан хөрөнгөө өнөөгийн ханшаар тооцон, төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжлэх тухайгаа мөн өнгөрсөн жил мэдэгдэж байв.

Үргэлж л дуулиан, шуугианы эзэн болж явдаг Ж.Мэндбаяр энэ удаа "хорт хавдар" гэх аюулт өвчинд нэрвэгдэн үхэлтэй нүүр тулжээ.

Ходоодны хорт хавдартай болосн тэрээр яаралтай мэс засал хийлгэхээр гэр бүлийнхэн болон эмчлэгч эмчийнхээ хамт Солонгос Улсыг зориод хэсэг хугацаа өнгөрчээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.