Зогссон гэх Туулын хурдны замын төсөл хулгайгаар үргэлжилж байна

Зогссон гэх Туулын хурдны замын төсөл хулгайгаар үргэлжилж байна
/2026.05.08/
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийг хууль хяналтын байгууллагаас хяналт шалгалт явуулж дуустал зогсоох шийдвэр гаргасан.
c26837503263435db0aec1d8a824b884
Гэвч Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон цахим орчинд “Туулын хурдны замын ажил нууцаар явагдаж байна” гэх агуулга бүхий гомдол, мэдээлэл ирсээр байсан юм.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг төслийн талбайд ажиллаж, Засгийн газрын холбогдох шийдвэрийн биелэлтэд хяналт тавилаа.
Нийслэлийн удирдлагаас барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан хэдий ч хяналт шалгалтын явцад төслийн талбайд дөч орчим машин техник, инженер, техникийн ажилтнууд цемент цутгах болон гагнуурын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан нь тогтоогдлоо.
f92ff6b4d1414ac18fb32cb749f02eaa
Ерөнхий хянан шалгагчийн зүгээс цаашид хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, илэрсэн зөрчил, нөхцөл байдлын талаар Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахаа мэдэгдсэн юм.
Хяналт шалгалтын ажиллагаанд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр байлцсан бөгөөд хууль хяналтын эрх бүхий байгууллагуудаас эцсийн шийдвэр гартал төслийн бүх төрлийн ажлыг бүрэн зогсоохыг албан ёсоор сануулав

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.