Ерөнхийлөгчийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ

2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж тодорхой заасан.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өнөөг хүртэл “дөрвөн жилийн хугацаа” гэсэн хуучин заалт хэвээр байна. Тиймээс Үндсэн хуулийн цэц энэ зөрчлийг арилгаж, Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлж “зургаан жил” гэж өөрчлөх ёстой гэж дүгнэжээ.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай биш, харин Үндсэн хуультай зөрчилдөж байсан хуулийн заалтыг засах тухай Үндсэн хуулийн цэц дүгнэлт гарсан байна. УИХ-аас 2020 онд гаргасан тогтоолоор Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар санаачлах үүргийг өгсөн байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.