Д.Амарбаясгалан: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүнийг эрүүгийн хэрэгт татах боломжгүй

Улс төрийн хүрээнд хариуцлага, ёс зүйн асуудал хүчтэй яригдаж буй энэ үед Д.Амарбаягалан өөрийн байр сууриа илэрхийллээ.

Албан тушаалаа хүлээлгэн өгч, холбогдох асуудлуудаар шалгуулах шийдвэр гаргасан нь зарим хүмүүсийн зөвлөгөө болон улс төрийн соёлтой холбоотой болохыг онцоллоо.

 "Би зарим эгч нарынхаа зөвлөснөөр ажлаа өгч шалгуулж байгаа. Энэ бол миний зүгээс гаргаж буй хариуцлагатай алхам" хэмээн мэдэгдэв. Түүнчлэн энэхүү үйлдлээ бусад сайд нарт үлгэр дуурайлал болох ёстойг сануулсан байна.

Тодруулбал,  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хандан шаардлага тавьсан юм.

"Б.Батцэцэг сайд өөрөө одоо ажлаа өгөөд шалгуулаач ээ" хэмээн уриаллаа.

-Х.Булгантуяаг хууль зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэц (ҮХЦ) тогтоосон шүү дээ. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарна гэдэг нь тухайн батлагдсан хууль тогтоомж, шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг л хянан шийдвэрлэж буй хэрэг. Харин Цэцийн дүгнэлтээр хүнийг шууд эрүүгийн хэрэгт татаж, хариуцлага тооцож болохгүй. Энэ бол эрүүгийн хэрэг биш, Үндсэн хуулийн маргаан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.