С.Амарсайхан: Хилийн бүсэд газар олгоно гэж юу байх вэ дээ...
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр өмнө нь “Хилийн тухай хууль зөрчин, хилийн зурвастай давхцуулан ашигт малтмалын 54 тусгай зөвшөөрөл олгосон” талаар мэдээлж байсан.
Тэгвэл уг асуудлаар өнөөгийн ХЗДХ-ийн сайд С.Амарсайханаас сэтгүүлчид тодруулга авлаа.
“Хилийн бүсэд газар олгосон асуудалтай холбоотойгоор тодорхой ажиллагаанууд явагдаж байгаа. Хууль хяналтын байгууллагууд шалгалтаа хийж байна. Харин Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор хилийн бүсэд газар худалдаж, наймаалцсан асуудал байхгүй гэж үзэж байна”.
Мөн “Хууль зөрчсөн, хууль бус үйлдэл байсан эсэхийг шалгаж тогтоох ёстой. Энэ чиглэлээр хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Тухайн асуудлаар АТГ, цагдаа болон хууль сахиулах байгууллагууд өөрсдийн эрх хэмжээний хүрээнд олон нийтэд мэдээлэл өгөх ёстой”.
Сэтгүүлч: Та “газар зарагдаагүй” гэж яриад байгаа нь өөрөө шалгаж тогтоосон мэт харагдаж байна. Тодорхой болсон гэсэн үг үү?
Хилийн газрыг зарна гэдэг ойлголт байж болохгүй. Хэрэв үнэхээр зарсан нь тогтоогдсон бол түүнийг нь шууд хэлнэ. Урьдчилж дүгнэлт хийх боломжгүй. Гэхдээ тодорхой хариулт өгөхгүй бол дунд нь хаячихсан мэт ойлголт төрөөд байна.
Сэтгүүлч: – Тэгэхээр “зарагдаагүй” гэж ойлгож болох уу?
Торгон хилээ зараад сууж байдаг улс орон гэж байхгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.