Амигүй донороос эрхтэн шилжүүлэхдээ гэр бүлийх нь гишүүдээс багадаа гурван хүнээс зөвшөөрөл авна

Амигүй донороос эрхтэн шилжүүлэхдээ гэр бүлийх нь гишүүдээс багадаа гурван хүнээс зөвшөөрөл авна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 51.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар, 

Хуралдааны эхэнд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. 

Чуулганаар хэлэлцэж буй эхний асуудлын асуулт хариулт үргэлжилж байгаа юм. Энэ үеэр амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэх талаарх зохицуулалт, хариуцлагын асуудлыг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Хариуцлагын асуудлыг Эрүүгийн болон Зөрчлийн хуульд тусгасан байдаг тул уг хуулийн төсөлд тусгайлан оруулаагүй. Харин амьд донороос эд эс, эрхтэн шилжүүлэх тухайд зөвхөн гэр бүлийн гишүүн гэж оруулсан.

Амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэхдээ гэр бүлийнх нь багадаа гурван хүнээс зөвшөөрөл авна. Нэг амьгүй донороос найман хүний амийг аварч, амьдралын чанарыг сайжруулах боломжтой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.