УИХ-ын гишүүн асан З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал 5 өдрийн турш үргэлжилж, шийдвэрээ танилцууллаа.
Шүүхээс шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо.
Дээрх хэргийн шүүх хурал өнгөрсөн оны 2-р сард болж, З.Энхболдод холбогдох үйлдлийг цагаатгаж, Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноохоор шийдвэрлэсэн байдаг.
Анхан шатны шүүх рүү 3 удаа буцсан тус хэргийн шүүх энэ удаа дахин хуралдаж, ийнхүү ял оноолоо.
Хэргийг эргэн сануулахад, “нүүрсний” гэх хэргийн хүрээнд анх яллагдагчаар татагдсан бөгөөд З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.