Хүүхэд, гэр бүлийн асуудлаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтран ажиллана

Хүүхэд, гэр бүлийн асуудлаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтран ажиллана
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайханыг УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраа хүлээн авч уулзаж, Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжилт, нөхцөл байдалтай танилцжээ.
 
Улс төрд эрэгтэйчүүд давамгайлсан он жилүүдэд нийгмийн хамгийн нарийн, эмзэг асуудлууд орхигдсоор ирсэн. Үе, үеийн төрийн түшээ эмэгтэйчүүд маань олон жил энэ асуудлыг ярьж манай улсын хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж байгаа байдлаараа ахиц дэвшил гарган Азидаа манлайлж байна. Энэ удаагийн парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсоноороо онцлогтой. 
 
Тиймээс Монгол Улсын хүний хөгжлийн суурь салбар болох хүүхэд, гэр бүлийн асуудалд онцгой анхаарал хандуулж, тулгамдаж байгаа асуудал, саад бэрхшээлийг ойлгон мэдээлэл, шийдэлтэй байж, бодлого болон хэрэгжилтийн түвшинд хамтдаа нэгдэн ажиллах олон эмэгтэй гишүүд байгааг УИХ ын гишүүн, бүлгийн дарга А.Ундраа онцолжээ.
Аливаа асуудлын талаар УИХ гишүүдэд цогц ойлголт мэдээлэл өгөх нь маш чухал ач холбогдолтой. Хүүхэд, гэр бүлийн салбарыг сонирхож хамтран ажиллах бүх гишүүд, байгууллагад манай салбар нээлттэй байх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.