УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 3,5 $ тэрбум буюу 10 их наяд төгрөгийг төсвийн хязгаараас гадуур тооцох санал хэлэлцэгдэж байна.Бид үүнийг дахин нягтлах ёстой

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 3,5 $ тэрбум буюу 10 их наяд төгрөгийг төсвийн хязгаараас гадуур тооцох санал хэлэлцэгдэж байна.Бид үүнийг дахин нягтлах ёстой

УИХ-ын чуулганаар “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд уг төсөлтэй холбоотой зарим зохицуулалт нь төсвийн сахилга бат, өрийн удирдлагын тогтолцоонд эрсдэл үүсгэж болзошгүй гэж гишүүдийн зүгээс шүүмжлэл дагуулж байна.

 Хэлэлцэж буй төслийн хүрээнд нийт 3.5 тэрбум ам.долларын өртөг бүхий гурван төслийг Монгол Улсын өрийн тооцоолол болон төсвийн хүрээний хязгаарт оруулахгүйгээр тусгайлан зохицуулах санал яригдаж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ.

 Энэхүү зохицуулалт нь төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон өрийн хязгаарын зарчмаас гадуур шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлж, улмаар улсын хэмжээнд “хоёр тусдаа төсөв” мэт ойлголт үүсэх эрсдэлтэй. Мөн ийм хэмжээний зээл, санхүүжилтийг төсвийн хязгаараас чөлөөлөх нь өрийн бодлогыг сулруулж, цаашдын санхүүгийн сахилга батад сөргөөр нөлөөлөх магадлалтай.

3.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг төсвийн болон өрийн хязгаараас гадуур тооцох нь зарчмын хувьд нухацтай судалгаа шаардсан асуудал бөгөөд хуулийн хүрээнд ил тод, нэгтгэсэн төсвийн бодлого алдагдах эрсдэлтэй юм.  АН-ын бүлгээс уг асуудлыг дахин нягтлах шаардлагатай гэж үзэн УИХ-ын даргад нэг хоногийн завсарлага авах хүсэлт хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.