Суррон, скүүтер, мопедтой холбоотой осол гэмтэл 6 дахин өсчээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Тухайлбал:
2022 онд – 502023 онд – 3052024 онд – 5322025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.2026 оны 4 дүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл 73% (35) нь эрэгтэй, 27% (13) нь эмэгтэй байна.
Осол, гэмтэлд өртөх үедээ замын хөдөлгөөнд ямар тээврийн хэрэгсэлтэй, хэрхэн оролцож байсныг харьцуулж үзвэл:
▪️
▪️
▪️
▪️
▪️
Гэмтэж, бэртсэн хүмүүсийн 12.5% (6) нь хамгаалах малгай өмссөн, 87.5% (42) нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.Мөн 4.2% (2) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртжээ.
Осол, гэмтлийн нийт тохиолдлын 27.0% (13) толгойн гэмтэл, 25.0% (12) өвдөг болон шилбэний гэмтэл, 16.6% ( шагай болон тавхайн гэмтэл, 8.3% (4) бугуй болон гар сарвууны гэмтэл, 8.3% (4) тохой болон шууны гэмтэл, 6.3% (3) хэвлийн гэмтэл, 6.3% (3) мөр болон бугалганы гэмтэл, 2% (1) түнх болон дунд чөмөгний хугарал эзэлж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.