Гадаад худалдаа, экспортын зохицуулалтыг сайжруулах асуудлыг хэлэлцэв

Гадаад худалдаа, экспортын зохицуулалтыг сайжруулах асуудлыг хэлэлцэв

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газартай нэгдсэн уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Д.Эрдэнэтуяа, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар тэргүүтэй байгууллагын төлөөлөл оролцов.

13a5c5cacb3a4039be02e35e93860b15

Уулзалтаар гадаад худалдааны экспорт, импортын үйл ажиллагаа, гаалийн статистик мэдээлэл, гаалийн тариф, татварын бүрдүүлэлтийг сайжруулах зорилтын хүрээнд Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-д нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээтэй холбоотой тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Түүнчлэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

2ed2165212824ae7abd334c5bb30407a

Уулзалтын үр дүнд байгууллагууд гадаад худалдаа, экспортын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, дэмжих чиглэлээр хоорондын бодлого, үйл ажиллагааг уялдуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ойрын болон дунд, урт хугацаанд хамтран хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.