Сэтгүүлч Ц.Чимэддондог: Сэтгүүлчийн тоног төхөөрөмжийг хурааж, редакцыг нь лацдаж байгаа нь зөвхөн Нэгүүнийхэнд хамаатай хэрэг ер биш!

Сэтгүүлч Ц.Чимэддондог:  Сэтгүүлчийн тоног төхөөрөмжийг хурааж, редакцыг нь лацдаж байгаа нь зөвхөн Нэгүүнийхэнд хамаатай хэрэг ер биш!
Нэгүүн.мн сайтын редакцийг лацдаж, эрхлэгч Г.Баяржаргалыг цагдан хорьсон асуудал дээр Глоб интернэшнл төв, Хэвлэлийн зөвлөл, Хил хязгааргүй сурвалжлагчид, Сэтгүүлч үүр төв хамтарсна МЭДЭГДЭЛ гаргажээ. 
 
Уг асуудал дээр эрэн сурвалжлах сэтгүүлч Ц.Чимэддондог байр сууриа илэрхийлжээ. 
 
Сэтгүүлч Ц.Чимэддондог:
 
-Би Нэгүүн.мн сайтад тийм ч таатай биш. Гэхдээ байна аа, сэтгүүлчийн тоног төхөөрөмжийг хурааж, редакцыг нь лацдаж байгаа нь зөвхөн Нэгүүнийхэнд хамаатай хэрэг ер биш, нийт салбарт маань нөмрүүлж буй айдас, эрсдэл, хор мөн.
Хамгийн эмгэнэлтэй нь, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч "гэмт хэрэгтэн" гэж цоллохгүй байх Үндсэн хуулийн суурь зарчмыг цагдаа нар уландаа гишгэж байна. Мөрдөн байцаалт нэрээр редакцийн нууцад халдаж, олон нийтийн тархийг урьдчилан угааж байгаа нь хуулийн засаглал биш, харин хуулиар далайлгасан тарчлаан тамлах цензур юм шүү.
 
Ингэж хэвлэлийн эрх чөлөөг боомилно гэдэг нь иргэн таны үнэнийг мэдэх эрхийг хулгайлж байнаа л гэсэн үг.
Олон улсын байгууллагууд аль хоёр гурван жилийн өмнөөс л манай ардчилал бараг системээрээ нурж байгааг анхааруулсаар атал төр нь хөдлөхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа нь хэрэг явдалдаа тохирсон хэмжээнд байх ёстой болохоос биш, хүний амьдрал, ажил төрлийг нь бүрмөсөн сүйрүүлэх хэрэгсэл байж болохгүй.
 
Төр хэвлэлээ хянадаг биш, харин хэвлэл нь төрийг хянадаг байж л бид эрх чөлөөт нийгэмд амьдарна. Эс бөгөөс манай салбар эрх мэдэлтнүүдийн өмнө амаа үдүүлсэн айдсын хотхон болох нь ээ…
fa0f2f2bfa244072bdacffe50745c164

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.