Монгол орны 1236 газар усны монгол нэрийг өөрчилж, гадаад нэрээр нэрлэснийг өөрчилж, монгол болгох тогтоолыг хэлэлцлээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Газарзүйн нэрсийг батлах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолыг хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 6 аймагт 1236 газар усны монгол нэрийг өөрчилж, гадаад нэрээр нэрлэсэн зөрчил бүртгэгдсэн байна. 

Тухайлбал, Казах хэлээр 87 , тува 31, орос 19, хятад үгээр нэрлэсэн 5 газар газар гэх мэтээр гарч ирсэн. Тиймээс дээрх газар орны нэрийг монголоор нэрлэж, газарзүйн зурагт оруулах агуулгатай уг тогтоолыг хэлэлцлээ. 

2017 онд Газар орны нэрийг хамгаадах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш эрүүгийн болон зөрчлийн хуулиудад мөн өөрчлөлт оруулж, газар усны нэрийг өөрчилж, сольсон бол хариуцлага хүлээлгэдэг болсон юм.
 

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ө.Шижирийн хэлсэн үгийг онцлон хүргэе. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 

-Энэ маш чухал хууль шүү. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдана. Монгол орны хилийн дархан байдал, аюулгүй байдалтай шууд холбогдоно. Тухайлбал, Алтай Таванбогд Бага түргэний хүрхрээ гээд яваад очихоор Бага түргэний хүрхрээнйи нэрийг өөрчлөөд Сыргаль болгочихсон байдаг. Бүр газрын зураг дээр нь ч гарч ирдэг. Одоо үүнийг хэрэглээнд яаж нэвтрүүлэх юм. 

"Хамгийн баруун захын цэг Мааньт уулыг одоо болтол баталгаажуулаагүй байгаа учраас ЕБС-ийн газарзүйн номд л тэмдэглэн үлээжээ"  гэж байна. Энэ бол арай биш шүү!

Монгол Улсын уул нурууд, газар усны нэрийг Баян-Өлгий аймгийн ИТХ казах нэртэй болгосон! Энэ бол үгсэн хуйвалдсан ажиллагаа биз дээ. Үүн дээр хуулийг чангатгах ямар боломж байна?

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.