А.Маратхаан: Түүхийн багш сурагчдынхаа зүрхэнд гал асааж, нүдэнд нь тухайн үйл явдлыг харуулж чаддаг байх ёстой

А.Маратхаан: Түүхийн багш сурагчдынхаа зүрхэнд гал асааж, нүдэнд нь тухайн үйл явдлыг харуулж чаддаг байх ёстой

Монгол Улсын хэмжээнд түүхийн багш нарыг нэгтгэсэн улсын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдаж, салбарын өнөөгийн байдал, сургалтын арга зүй, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцлээ. Зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн түүхийн багш нар, судлаачид, боловсролын байгууллагын төлөөллүүд оролцож, туршлага солилцон, түүхийн боловсролыг илүү сонирхолтой, хүртээмжтэй болгох арга замыг эрэлхийлсэн байна.

Энэ үеэр бид Америк-Монгол сургуулийн түүх, нийгмийн ухааны багш А.Маратхаантай ярилцлаа. Түүхийн багш сурагчдынхаа зүрхэнд гал асааж, нүдэнд нь тухайн үйл явдлыг харуулж чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, багш өөрөө өнгөрсөн цаг үед очиж аялж байгаа мэт дүрдээ орж, хичээлээ заах хэрэгтэй. Ингэснээр сурагчид тухайн цаг хугацаанд өөрсдийгөө аваачиж, өнөө үетэйгээ харьцуулж эхэлдэг.

 Түүхийн шинжлэх ухаан нь “яагаад” гэсэн асуултаар тасралтгүй өргөждөг онцлогтой. Түүхийг нэг ургаа модтой зүйрлэвэл, түүний мөчир бүрээс шинэ асуултууд салаалж гарч ирдэг. Тэр бүх асуулт дахиад л ‘яагаад’ гэсэн эрэлд хүргэдэг учраас түүх хэзээ ч уйтгартай биш, харин маш сонирхолтой шинжлэх ухаан.

 Сурагчид түүхийн мэдлэгтэй байх нь ирээдүйд алдаа гаргахгүй байх суурь болдог. Өнгөрсөн үеийн түүхээ мэдэж, өнөө үетэйгээ харьцуулж чаддаг хүн ирээдүйд илүү зөв шийдвэр гаргана. Ирээдүй цаг үргэлж одоогоос ухаалаг байдаг. Тиймээс тэр ухаалаг ирээдүйг бүтээхийн тулд түүхээ сайн мэдэх нь чухал.

Энэхүү зөвлөгөөн нь түүхийн боловсролын чанарыг сайжруулах, багш нарын арга зүйг шинэчлэх, мөн сурагчдад түүхийг илүү амьд, сонирхолтой байдлаар хүргэхэд чухал түлхэц болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.