УИХ-ын гишүүнийг эгүүлэх татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг нэг өдрийн засварлага аваад байгаа юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ. Үүнд,
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
- Бусад
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.