Өргөө-2 кино тетар МТҮП-ын байрыг 10 гаруй жилийн турш 1м2-ыг нь 7000 орчим төгрөгөөр түрээлсэлж байсан ч МҮТП-аас 5,1 тэрбум төгрөг нэхэмжилжээ

Мэдээлэл технологийн үндэсний парк/МТҮП/-ийн дансыг өнгөрсөн сарын 20-ны өдөр битүүмжилсэн байдаг. Учир нь тус паркийн барилгын талбайг түрээслэгч “Өргөө-2” кино театр түрээсэлж байх хугацаандаа 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, засвар үйлчилгээ хийсэн гэж мөнгө нэхэмжилсээр олон шатны шүүх хурлын үр дүнд үнийн дүн буурч 791 сая төгрөгийн өр үүсээд байгаа юм байна.

Гэвч Өргөө-2 кино тетар МТҮП-ын байрыг 10 гаруй жилийн турш 1м2-ыг нь 7000 орчим төгрөгөөр түрээлсэлж байсан байдаг.

Уг асуудлаар УИХ-ын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороон дээр хэлэлцүүлэг өрнүүллээ. 

УИХ-ын гишүүн Ч.Анар:

-Би 14 жилийн өмнө старт апп компани эхлүүлж байхад МТҮП-ийн байрыг түрээсэлж, м2-ыг нь 14 мянгаар түрээсэлж байсан. Гэтэл түүнээс хойш 10 гаруй жил өнгөрөөд байхад одоог хүртэл энэ үнийг өөрчлөхгүйгээр 10 мянга хүрэхгүй төгрөгөөр төрийн өмчийг түрээслүүлж, төрийн өмчийг шамшигдуулсан байна!

Тэгээд дээрээс нь төрийг шүүхэд өгөөд, өрөнд оруулсан байхад Төрийн өмчийн хороо хаана байсан бэ. Төрийн өмчийг хэн, яагаад ингэж шамшигдуулах боломж олгосон бэ. Төр яагаад өмчөө хамгаалаагүй вэ? 

Хэн нэгний байранд засвар хийж, өөрсдийн үйл ажиллагаанд ашиглачихаад тэрийг хөрөнгө оруулалтад тооцдог жишиг дэлхийн хаана ч байхгүй. Үүнийг нь шүүхээс хөрөнгө оруулалтад тооцож, шийдвэр гаргасан нь маш харамсалтай!

Ийм шийдвэр гаргасан хүмүүсээ АТГ-т өгсөн үү?

Монголын  технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа: 

-Өргөө-2 кино театрын оруулсан 5,1 тэрбум гэх хөрөнгө нь манай МТҮП дээр огт бүртгэлгүй. 

Жирийн бойжигч технологийн компаниуд 2022 онд 1м2-ыг 32500 төгрөгөөр түрээсэлдэг байсан бол тог, усны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор одоо 1м2 нь 49 мянга болж нэмэгдсэн.

Харин Өргөө кино театр эхлээд 5000 төгрөгөөр түрээсэлж байгаад сүүлдээ 7000  төгрөгөөр түрээсэлдэгб айсан. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.