О.Цогтгэрэл: АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг дэмжихгүй
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль дээр байр сууриа нэгтгэжээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийн тухайд Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд дотоод сонгуультай байсан тул байр сууриа нэгтгэх боломж хомс байлаа.
Сая болсон АН-ын бүлгийн хуралд 25 гишүүн оролцож, бүлгийн дүрмийн дагуу санал нэгтэйгээр шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрээр АН-ын бүлэг уг хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна.Харин өөр байр суурьтай гишүүд өөрийн дотоод итгэл үнэмшлээр саналаа өгөх боломжийг бүлгийн дүрмийн дагуу нээлттэй үлдээсэн.
Гэхдээ нэг зүйлийг онцлон хэлэхэд, УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага жирийн иргэдийн адил тэгш үйлчлэх ёстой бөгөөд одоогийн хүчин төгөлдөр хуульд ч гишүүнийг эргүүлэн татах зохицуулалт бий. Үүнийг улам сайжруулж, анхаарах асуудлууд мэдээж байгаа.
Гэвч шинээр өргөн барьсан хуулийн төслийн үзэл баримтлалд "Шүүх болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч, УИХ-д танилцуулснаар тухайн гишүүнийг эргүүлэн татагдсанд тооцно" гэж заасан нь УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох ноцтой эрсдэлтэй байна. Тиймээс энэхүү үзэл санааг агуулсан хуулийн төслийг бид дэмжих боломжгүй юм.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.