Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нөөцийн махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмж худалдаанд гаргахыг мэдэгдлээ
Мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд тээвэрлэлтийн зардал өссөнтэй холбоотойгоор үнийн дарамтад орж, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт үнийн нэмэгдэл болон төрөөс дэмжлэг хүсэж, уулзсан байна. Энэ үеэр Хотын дарга хэд хэдэн шийдвэр гаргалаа.
Тодруулбал 4 дүгээр сарын 10-наас эхлэн: Үхрийн махны үнийг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж 18,000 төгрөг, хонины махыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 15,000 төгрөгөөр худалдаална.
Мөн өмнө нь борлуулсан хонины маханд 1500 төгрөг, үхрийн маханд 2000 төгрөгийн зөрүүг тооцож, татаас олгохоор шийдвэрлэжээ. Цаашид махыг өргөтгөсөн худалдаагаар бус, 600 орчим цэг, сүлжээ дэлгүүрүүдээр жижиглэнгээр худалдаалах бөгөөд дөрөв, тавдугаар сард нөөц хангалттай байгааг мэдээллээ.

Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.