Ж.Дашцэрэн: Багануур ХХК нь 4 сая 800 мянган тонн нүүрс олборлон борлуулж, эрчим хүчний салбарт нийлүүллээ
Эрчим хүч, эрдэс баялагийн салбарын нээлттэй долоо хоног арга хэмжээ болж байна.
Намайг Дашцэрэн гэдэг, "Багануур" ХК-ийн Төслийн удирдлагын ахлах мэргэжилтнээр ажилладаг. Өнөөдрийн өдөрлөгт бид "Багануур" ХК-ийг төлөөлөн оролцож байна.
Манай компани 2025 оны төлөвлөгөөт зорилтоо давуулан биелүүлж, 4.8 сая тонн нүүрс олборлон борлуулж, дотоодын эрчим хүчний салбарт амжилттай нийлүүлээд байна.
Энэхүү арга хэмжээний үеэр бид компанийнхаа үйл ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил болон шинээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн ирсэн. Мөн уул уурхайн салбарыг сонирхож буй оюутан залууст зориулан мэргэжлийн онцлог, давуу талын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.
Манай компанид хэрэгжиж буй хамгийн томоохон төсөл бол уурхайнхаа нүүрсэнд түшиглэн "Хөх нүүрс" буюу сайжруулсан түлш гарган авах төсөл юм. Энэхүү төслийг толгой компани болох "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран Үйлдвэр, технологийн паркийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн өдөрлөгөөр энэ талаарх мэдээллийг олон нийтэд давхар хүргэж байгаа юм.
Түүнчлэн манай компанийн үйл ажиллагааг сонирхон ирсэн иргэдэд зориулан QR код бүхий гарын бэлэг бэлтгэсэн. Та бүхэн уг кодыг уншуулснаар "Багануур" ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон бусад хэрэгцээт мэдээлэлтэй цахимаар танилцах боломжтой. Бид та бүхний сонирхсон асуултад хариулж, шаардлагатай мэдээллээр ханган ажиллахад таатай байх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.