“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ

“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Могол ноос” ХХК-д ажиллалаа.

Тус компани 1995 оноос ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байна. Өнөөг хүртэл хугацаанд жилд 5,000 тн ноос, ноолуур угаах, 150-200 тн самнах, 150-300 тн ээрмэл утас, 30,000-50,000 ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдээ ашиглалтад оруулсан. Ээрсэн утсаараа нэхмэл даавуу, сүлжмэл бүтээгдэхүүнийг бусад үйлдвэртэй кластераар хамтран үйлдвэрлэдэг болжээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 11.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр түүхий эд, тоног төхөөрөмж худалдан авч, хүчин чадлаа нэмэн, энэ хэрээр  ажлын байр бий болгосон. Өнгөрсөн онд гэхэд л ээрэх, оёдлын үйлдвэртээ 10-14 нэр төрлийн шинэ тоног төхөөрөмж суурилуулсан тухай компанийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат танилцууллаа.

661948638 809295135561526 831490913759371703 n 1024x683

664165290 1418035316767219 5463959453874306366 n 1024x683

Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр ноос, ноолуур, арьс, шир, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжил, малчдын ахуй амьдрал дээшлэхэд  томоохон хувь нэмэр оруулж байгааг компанийн удирдлага болон салбарын мэргэжлийн холбооны төлөөллүүд хэлж байлаа.

Цаашид энэ хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжих, инженер, технологийн мэргэжилтнүүдийг төрийн тэтгэлэгт хамруулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэгт анхаарахыг хүслээ.

Мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, малчдын орлогыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгон татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгч нарт Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

662865937 922804870671043 5478527700060329860 n 1024x683

666466600 945530781295439 8923217291282721206 n 1024x683

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил ноос, ноолуур, арьс, шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 103 аж ахуйн нэгжид 508 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Ингэснээр ноолуурын үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 20,000 тн болсон. Самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрч  2024 онтой харьцуулахад 4.7 дахин өссөн юм.

Тэгвэл ноосон утасны ээрэх, хялгас ялгах хүчин чадал 300-500 тн, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200,000 м.кв, сүлжих хүчин чадал 3,000 м.кв-аар нэмэгджээ.

Энэ жил 350 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 9 банкаар дамжуулан олгоно.

661111008 995690406787000 7048993592979395019 n 1024x683

663245353 848160191631840 4635630010302442113 n 1024x683

646176224 1440120633874949 3203070124333845395 n 1024x683

663209708 2828400647537177 952318238460805264 n 1024x683

661781049 2050081382583490 9134751999089375070 n 1024x683

664388678 26997947993125092 7632942694108789461 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.