Г.Мөнх-Эрдэнэ: Туулын хурдны зам төслийг түр зогсоосон нь иргэдийн тэмцэл хөдөлгөөний эрчийг сааруулж байгаа хэлбэр

Туулын хурдны зам төслийг БОУАӨЯ-аас түр зогсоох шийдвэрийг гаргасан. Харин энэ шийдвэр нь Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөнийхний тэмцлийг зосгоох, түр аргацаасан заль гэж тэд үзэж байна. 

Оксфордын их сургуулийн докторант Г.Мөнх-Эрдэнэ:

-Төслийг түр зогсоосон шийдвэр нь зөвхөн түр зуурын амжилт бөгөөд Туул гол дээрх барилгын ажлыг бүрмөсөн зогсоох нь бидний эцсийн зорилго юм. Мөн Хотын дарга Х.Нямбаатар огцрох ёстой гэдэг бидний байр суурь хэвээрээ байгаа. 

Энэ болон нийслэлд хэрэгжиж буй бусад төслийн талаар олон нийтэд байнга худал мэдээлэл өгдөг бөгөөд иргэдийн тэмцлийн эрчийг сааруулж, наадмын үеэр хүмүүсийн анхаарал суларсан үед ажлаа сэм үргэлжлүүлэх гэж байна гэж хардаж байна.

Түүний худал ярьсныг батлах тодорхой баримтууд бий.

Нэгдүгээрт, өнгөрсөн жилийн наадмын өмнө УИХ-аар "Туулын хурдны зам" төслийг хэлэлцүүлсэн гэж мэдэгдсэн ч, тухайн үед "1 дүгээр хурдны зам" төслийг хэлэлцсэн бөгөөд гишүүдийг төөрөгдүүлж тогтоол гаргуулсан болохыг УИХ-ын гишүүд өөрсдөө хэлсэн.

Хоёрдугаарт, энэхүү төсөл нь хууль зөрчөөгүй гэж удаа дараа мэдэгдсэн боловч хууль зөрчсөн болохыг нь салбарын яамнаас албан ёсоор баталсан. Иймд түүний үг, үйлдэлд бид огт итгэхгүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.