АТГ: Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 3 дугаар сарын 23-ны өдөр 4 бүлэг бүхий 894 хуудас материалыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлсэн.

АТГ: Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 3 дугаар сарын 23-ны өдөр 4 бүлэг бүхий 894 хуудас материалыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай холбоотой АТГ-д гаргасан гомдлын талаар АТГ мэдэгдэл хийлээ.

Авлигатай тэмцэх газар:

Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 3 дугаар сарын 23-ны өдөр 4 бүлэг бүхий 894 хуудас материалыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлсэн. Уг гомдол мэдээллийн дагуу 3 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.3 дахь хэсэгт зааснаар буюу "Улс төрд нөлөө бүхий этгээд албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний авлига, хахууль авсан байж болзошгүй" гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ. 

Хэрэг шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс 4 цаг гаруй хугацаанд гэрчийн мэдүүлэг авсан. Өнөөдрийн байдлаар уг хэрэгтэй холбогдуулан 6 хүнээс мэдүүлэг авч, 3 баримтад үзлэг хийгээд байна. Мөн бусад аж ахуйн нэгж, байгууллагуудаас 5 удаагийн лавлагаа, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 7 арилжааны банкнаас холбогдох мэдээллийг гаргуулан авч байна. Хэрэгт хавсаргасан 2 цагийн бичлэг болон бусад нотлох баримтын агуулгыг мөрдөн шалгах ажиллагааны нууцлалтай холбоотойгоор одоогоор мэдээлэх боломжгүй бөгөөд прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд нээлттэй болгох эсэхийг шийдвэрлэнэ.

Уг хэрэгт холбогдуулан иргэн Амундрад мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудсыг цахимаар хүргүүлсэн. Түүний зүгээс гэрч, хохирогчийн хамгаалалтад орох, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд оршин суугаа улсынхаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан албан ёсоор хүсэлтээ ирүүлэх боломжтойг мэдэгдсэн.

Мөн хэрэгт холбогдуулан иргэн Нямжав, Уламбаяр нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Хууль зүйн сайд асан хүнд холбогдох 1.3 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар АТГ-аас санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Их хэмжээний мөнгөн гүйлгээг шалгахын тулд гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.