Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ

Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ

2026 оны хаврын тариалалтыг улсын хэмжээнд 633 мянган га талбайд хийхээр төлөвлөж байна. Үүнд улаан буудайг 312 мянган га, төмсийг 16 мянган га, хүнсний ногоог 18 мянган га, тэжээл болон тосны ургамлыг 100 гаруй мянган га-д тариална.

Тариалалтын бэлтгэлийн хүрээнд 29 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлснөөс тодорхой хэсгийг борлуулж, зээлийн шинэчлэлд хамруулжээ. Харин зарим бүсэд төмсний үрийн хомсдол үүсэх эрсдэлтэй тул нэмэлт нийлүүлэлт хийхээр ажиллаж байна. Мөн 10 мянган тонн бордоо импортолж, ургамал хамгааллын бодисын хангамжийг аж ахуйн нэгжүүдээр дамжуулан тасралтгүй нийлүүлэх зохицуулалт хийжээ.

Түлшний хувьд 10 мянган тонн шатахууныг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлэхээр тохирч, одоогоор 4950 тонн шатахууны нийлүүлэлтийг баталгаажуулсан байна. Иймд хаврын тариалалтыг тасралтгүй, хэвийн явуулахын тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч буйг албаныхан мэдээллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.