СБД-ийн засаг дарга М.Алтангэрэл: Туулын хурдны замыг эсэргүүцэх жагсаалыг бүртгэж авах боломжгүй
Туул голоо хамгаалах хөдөлгөөний гишүүн иргэн О.Ариунбилэг нь Туулын хурдны замын төсөл нь Туул голын эсксистемийг устгаж, байгаль экологид сөргөөр нөлөөлнө гэж үзэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийх хүсэлтийг СБД-ийн засаг дарга М.Алтангэрэлд хүргүүлжээ.
Тус албан бичгийн хариуд М.Алтангэрэл:
Нийслэлийн засаг даргын тамгын газарт бүртгэгдсэн олон нийтийн арга хэмжээтэй давхардсан тул бүртгэж авах боломжгүйг мэдэгдэж байна.
Бүртгэлгүйгээр үйл ажиллагаа зохион байгуулснаас үүдэн гарах бүхий л хохирол, сөрөг үр дагаврыг зохион байгуулагчил бүрэн хариуцахыг анхааруулъя гэжээ.

May be an image of text
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.