Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ

Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны 29 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Хаврын урь орж ханш нээсэн энэхүү бэлэгт сайн өдөр тохиож буй төрсөн өдрөөрөө /2026.04.05/ залуучуудад зориулсан шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшны нээлтээ  албан ёсоор хийлээ. 

viber image 2026 04 05 14 36 44 601

 

viber image 2026 04 05 14 36 54 833

 Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшны албан ёсны нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж  Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва үг хэллээ. Тэрээр 29 жил гэдэг бол зүгээр нэг тоо биш. Энэ бол үнэт зүйл, үзэл санаа, тэмцэл, итгэл, залгамж халаа, үе үеийн залуусын зүрх сэтгэлээр бичигдсэн түүх юм. Бид энэ хугацаанд 7 үеийн залуусын нүүрийг үзэж, тэдний хүсэл мөрөөдөл, тэмүүллийг нэгэн зорилго дор нэгтгэн, нийгмийн хөгжил дэвшлийн төлөө тууштай алхаж ирсэн хэмээн үе үеийн Ерөнхийлөгч нарын хийж бүтээсэн ажлын онцлог, түүхэн гавьяаг нэрлэж байлаа.  

viber image 2026 04 05 14 36 21 906

Мөн дижитал эрин үед залуучуудын дуу хоолой хурдтай, хүртээмжтэй, ил тод байх ёстой. “Galol” аппликейшн нь энэ шаардлагад нийцсэн, орчин үеийн, ухаалаг шийдэл болж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ платформоор дамжуулан бид зөвхөн харилцах бус, хамтдаа шийдвэр гаргаж, хамтдаа бүтээж, хамтдаа хөгжих боломжийг нээж байна гэдгийг онцолсон юм. 

viber image 2026 04 05 14 36 45 522

SDY холбооны гишүүдэд зориулсан #GalOl аппликейшн нь залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, үнэлэмжийг бодитоор дүгнэх, залуучуудын сурч боловсрох, үзэл санаагаараа нэгдэн нийлэх боломжийг дэмжих цогц бодлого бүхий цахим апликейшн юм.  Тус холбооны 18-35 насны залуус “GalOl” аппликэйшны хэрэглэгч болсноор сонирхлын бүлгээрээ нэгдэх, аливаа арга хэмжээнд оролцох, гишүүд цахим бүртгэлээрээ дамжуулан тэмцээн уралдаанд оролцох, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахдаа нээлттэй, шударга өрсөлдөх боломж бүрдэнэ. 

viber image 2026 04 05 14 36 18 683

60 мянга гаруй хүн нэгдэх боломжтой тус аппликэйшнд өнөөдрийн байдлаар 21 аймаг, 9 дүүргээс 800 гаруй хүн бүртгүүлсэн байгааг танилцууллаа.  Ийнхүү  “GalOl” аппликейшн нь хэрэглээнд нэвтэрснээр залуус илүү хүртээмжтэй, хурдан шуурхай үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, дижитал шийдлийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх чухал алхам болж байна.

viber image 2026 04 05 14 36 53 531

 

viber image 2026 04 05 14 36 10 091

 

viber image 2026 04 05 14 36 42 766

 

viber image 2026 04 05 14 36 14 130

 

viber image 2026 04 05 14 36 15 538

 

viber image 2026 04 05 14 36 17 721

 

viber image 2026 04 05 14 36 30 911

 

viber image 2026 04 05 14 36 34 483

 

viber image 2026 04 05 14 36 35 907

 

viber image 2026 04 05 14 36 37 101

 

viber image 2026 04 05 14 36 38 479

 

viber image 2026 04 05 14 36 57 849

 

viber image 2026 04 05 14 36 59 293

 

viber image 2026 04 05 14 37 02 362

 

viber image 2026 04 05 14 36 39 7151

 

viber image 2026 04 05 14 37 03 569

 

viber image 2026 04 05 14 37 08 328

 

viber image 2026 04 05 14 37 05 008

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.