УИХ-ын гишүүн асан Д.Баттулга тэнгэрийн орныг зорьжээ
АН-ын дотоод сонгуулийн будилаан хүний аминд хүрсэн үү?
УИХ-ын гишүүн асан Д.Баттулга ямар нэг суурь өвчин эмгэгүй, зуурдаар нас нөгчсөн талаар эх сурвалж мэдээлж байна.
АН-ын дотоод сонгууль шударга бус болж, СБД, БГД,БЗД-үүдэд дахин сонгууль явуулахыг шаардаж, Дээд шүүхэд хүртэл шаардлага өгөөд буй. Д.Баттулга агсны хувьд ч СБД дээр Дотоод сонгуулийн маргаантай асуудлаар холбогдох газруудад хандаж, ажиллаж байсан байсан юм.
Ер нь ч АН-ын дотоод сонгуулиас болж АН-ын гишүүд хэрэлдэж, зодолдох нь нэмэгджээ.
Тухайлбал, Төрийн ордонд НИТХ-ын гишүүн Т.Батцогт, Дуучин Бажи нар нэгэн гишүүний өрөөнд муудалцаж, барилцаж авчээ. Мөн АН-ын байран дээр АН-ын Сонгууль зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын асан О.Баасанхүүг мөн нэгэн этгээд цохиж авсан аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.