Н.Учралын Засгийн газрын бүрэлдэхүүн

Н.Учралын Засгийн газрын бүрэлдэхүүн

Шинээр томилогдсон Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-ын нэгдсэн чуулганд таницууллаа. 

Түүний тэргүүлсэн Засгийн газарт МАН, ХҮН, Үндэсний эвсэл гэсэн гурван нам хамтарна. Түүний Засгийн газраас ИЗНН хасагдаж, оронд нь Үндэсний эвсэл нэмэгдэж оржээ. 

Бүрэлдэхүүн:

1. Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд – Ж.Энхбаяр

2. Шадар сайд – Т.Доржханд

3. Шадар сайд - Н.Номтойбаяр

4. ЗГХЭГ-ын дарга - Б.Энхбаяр

5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд – Г.Дамдинням

6. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд – Ц.Сандаг-Очир

7. Батлан хамгаалахын сайд – Д.Батлут

8. Гадаад харилцааны сайд - Б.Батцэцэг

9. Сангийн сайд - З.Мэндсайхан

10. Хууль зүй, дотоод хэргийн сайд - С.Амарсайхан

11. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Т.Аубакир

12. Эрчим хүчний сайд - Б.Найдалаа

13. Боловсролын сайд - Л.Энх-Амгалан

14. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд – Ж.Алдаржавхлан

15. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд - Э.Бат-Амгалан

16. Зам, тээврийн сайд – Б.Дэлгэрсайхан

17. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.Идэрбат

18. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд - Ч.Номин

19. Эрүүл мэндийн сайд - Э.Батшугар нар тус тус багтаж байна.

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Э
Эрдэнэ 2 сар, 4 долоо хоног
Идэрбат , Номин хоёр хамгийн ой гутмаар