3333 сурагч Тусгаар тогтнол шүлгийг Сүхбаатарын талбайд уншжээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож Сүхбаатарын талбайд уншиж байна.
Энэхүү арга хэмжээ нь хүүхэд, багачуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах зорилготой.
Анх 2016 онд энэхүү шүлгийг 3333 сурагч Сүхбаатарын талбайд уншиж байжээ. Үүнээс хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ийн сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг шүлгээр дамжуулан илэрхийлдэг болсон юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.