УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогтыг томилох эсэхийг 14:00 цагаас нэгсэн чуулганаар хэлэлцүүлнэ

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогтыг томилох эсэхийг 14:00 цагаас нэгсэн чуулганаар хэлэлцүүлнэ
УИХ дахь МАН-ын бүлэг 2026 оны дөрөвдүгээр сарын 2-нд хуралдаж, парламентын даргад нэр дэвшигчийг хэлэлцэн Сандагийн Бямбацогтыг дэмжсэн. 
 
Түүнийг парламентын туршлага, удирдах албан тушаал хашсан байдал, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцсон үзүүлэлтээр нь онцлон нэр дэвшүүлсэн байна.
Уг асуудлаас УИХ дахь АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авсан бөгөөд өнөөдөр 14:00 цагаас завсарлагын хугацаа дуусч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. 
 
С.Бямбацогт нь 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй таван удаа сонгогдсон бөгөөд 2024 оны сонгуулиар хамгийн өндөр санал авсан гишүүдийн нэг болсон.
Тэрбээр, Засгийн газрын гишүүнээр Хууль зүй, Батлан хамгаалах, Зам тээврийн салбарыг удирдаж мөн УИХ-ын байнгын хороод болон МАН-ын бүлгийг ахалж ажилласан туршлагатай. 
 
Нийт 50 гаруй хуулийн төсөл санаачилсан бөгөөд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт оролцож байв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.