Хуульч О.Баасанхүү: Парламентыг намын харьяалалтай хүн удирдана уу, удирдахгүй байна уу хамаагүй асуудал!
УИХ дахь Ардчидсан намы бүлгээс УИХ-ын дарга намын харьяаллаас татгалзах ёстой хулуийн төслийг нэн яаралтай батлуулахыг эрх баригч намаас шаардаж буй. Уг асуудлаар Хуульч О.Баасанхүүгээс хуульзүйн талаар тодруулга авлаа.
Хуульч О.Баасанхүү:
-Үндсэн хуулин дээр намын харьяалал түдгэлзүүлэх хоёрхон үндэслэл бий. 1-рт, Монгол Улсын Ерөнхийлөгч, 2-рт, төрийн жинхэнэ албан тушаалтан байвал хуулиар тодорхой эрхийг хязгаарлаж болно гэж заасан.
Түүнээс биш Засгийн газрыг олонхи болсон нам бүрдүүлнэ гээд заасан үед парламентыг намын харьяалалтай хүн удирдана уу, удирдахгүй байна уу хамаагүй асуудал!
Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2т хүнийг үзэл бодол, нас хүйс, эрхэлсэн ажил, намын харьяаллаар ялгаварлаж болохгүйг заасан байдаг. Ийм хуулийн заалттай үед УИХ-ын гишүүнийг УИХ-ын даргад санал болгох асуудал тусдаа. Тэр хүн парламентын дарга байх нь намын харьяалалтай байна уу, үгүй байна уу гэдэг чухал асуудал биш.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.