Бид үр хүүхдүүддээ устай эх орон үлдээх ёстой!

Бид үр хүүхдүүддээ устай эх орон үлдээх ёстой!

Хатан хөдөлогөөнийхөн Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн цуглаанаа өдөр бүр хийж байна. Энэ үеэр бид тус хөдөлгөнөд нэгдсэн ахмад настанны байр суурийг сонслоо. 

Ахмад настан:

-Бид үр хүүхдүүддээ устай эх орон үлдээх ёстой. Өнөөдөр бид усаа хамгаалахгүй бол маргааш харамсах болно. 

Нийслэлийн ундны усны гол эх үүсвэр Туул голын сав газарт зам барихаар төлөвлөж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Мөн Улаанбаатар хотын усны хангамж гүний уснаас ихээхэн хамааралтай. Туул голын татам дахь бургас, экосистемийг сүйтгэх нь маш их эрсдэлтэй.

Зургаан эгнээ зам барихад өргөн талбай шаардлагатай. Машин техник орж ирэх нь бургас, байгалийн орчныг устгана гэсэн үг. Өмнө нь голын татамд орон сууц олноор баригдсан нь буруу байсан ч тухайн үед  бид эсэргүүцээд үр дүнд хүрээгүй. Одоо ижил алдаа давтагдаж байна.

Тухайн үед баригдсан орон сууцууд  одоо газар чөлөөлөх боломжгүй болсон учраас Туул голын дагуу байгалийг золиослон зам барих гэж байна.

Бид ундны усныхаа 98 хувийг гүний уснаас авдаг. Ийм байхад усны эх үүсвэрээ хамгаалах нь нэн тэргүүний асуудал.

Зам барих нь гуравдугаар зэргийн асуудал.  Гэр хорооллын иргэд усны хомсдолд орж байхад орон сууцны хэрэглээ өндөр байдаг. Иймд бид  ундны усны зөв тэнцвэртэй хэрэглээг төрөөс бодлогоор зохицуулах шаардлагатай байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.