С.Эрдэнэболд: Манай улсын парламентын хамгийн өндөр ёсзүйтэй хүн хүртэл бие хамгаалах урлагийн мэх хийх түвшинд хүрчихсэн байна

Төрийн байгуулалтын байынган хорооны хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгээс санаачилсан УИХ-ын дарга нь нам бус байх хулуийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлж байгааг хүргэе.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: 

-Манай улсын парламентын хамгийн өндөр ёсзүйтэй хүн хүртэл бие хамгаалах урлагийн мэх хийх түвшинд хүрчихсэн байна. Яагаад гэвэл УИХ-ыг хэн ч хүндлэхгүй болсон. Хууль санаачлаад, хяналт тавих ёстой парламент нь сайд нараа дуудаад ирдэггүй, хотод шаардлага тавих гэхээр пээдийгээд байдаг болсон.

Нэг өдөр улсаараа нэг хүнийг улсын баатар болгодог, нөгөө өдөр дайсан болгодог. Сэтгэл хөдлөлөөр удирдуулсан улстөр монголыг хорлож байгаа юм. Тиймээс УИХ-ын дарга нь нам бус байх хуулийг дэмжээсэй гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
 
-АН-ын гишүүд битгий МАН-ын дарга нарын өрөөгөөр ганц нэг зуу горьдоод яваад бай! 
Энэ хууль дээрээ хатуу байгаад, явуул!
 
Ажлын хэсэг байгуулна, нарийн судална гэх мэт заль гаргаад байна. Энэ залийн чинь автор нь би шүү дээ, Бямбацогт дарга. Та бид хоёр яадаг байлаа?
 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
 
-УИХ-ын дарга нам бус байх, улстөржихгүй байх хуулийг дэмжинэ. Гэхдээ алив асуудлыг цогцоор нь, бүтнээр нь хардаг баймаар байна. Ард түмнйи төрд итгэх итгэл унаж, байна, нийгэм шударга ёсыг хүсэмжилж байна. Тиймээс УИХ-ын нэр хүндийг сэргээх, УИХ-ын даргаасаа эхлээд гишүүд нь, УИХ нь өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлээд шийдэх тал дээр тууштай манлайлж, санаачилж ажиллана.
 
Араас нь гишүүд маань улстөржихдөө улс орныхоо эрх ашгийг боддог байх, аливаа бүлэглэл, хувийн эрх ашгийг түрүүнд тавьдаггүй байхад анхаарах нь зүйтэй байх. Энэ хуулийг хүнд зориулж битгий хийгээсэй. Хийвэл төгс хийе. Зөвхөн эрхийг нь хязгаарлах бус үүрэг, хариуцлага хамтад нь оруулах ёстой. 
 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

-С.Бямбацогт дарга УИХ-ын дарга болбол танд туршлага, мэдлэг, харизм байна. Манлайллыг авч яваач ээ. Таны гарт парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлд түүхэн цаг үе ирлээ. Парламент маань 2 жил хэрэлдлээ. Энэ хэрүүл тэмцлээ зогсоогоод парламент дээр ямар өв үлдээх вэ гэдэгт анхаараасай гэж хүсэж байна.

Тэгэхгүй бол улстөржих тусам иргэд ядуурч байна, улстөржих тусам төрийн албаны хүнд суртал нэмэгдэж байна, улстөржих хэрээр иргэдийн орлого буурч байна. Эдийн засгийг өөд татъя гэвэл төр өөрөө өөрийнхөө үйл ажиллагааг журамлаж байгаа хуулиудаа тодорхой болгомоор байна. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Нэг хүн дагаж намирдаг биш, хүнээс хамаардаггүй институтийг яаж бий болгох вэ гэдгээ бид харах ёстой.

Улстөрийн намууд маань ч бие даасан болж төлөвшиж чадаагүй байна. Нэг даргаас хамаарсан, хэсэг бүлгээс хамаарсан бүтцүүд байсаар байна. Тэрнийхээ зовлонд идэгдэж байна. Энэ хуулийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжиж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.