“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар 18 тэрбум төгрөгийн зэс газар ухаж нуусан нь баригдлаа

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар 18 тэрбум төгрөгийн зэс газар ухаж нуусан нь баригдлаа

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар тэргүүтэй хүмүүс Улаанбаатар хотод жагсаал цуглаан хийж байгаа. Тэд өмнө нь тус компанийн Хөрнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан Э.Батбаяраас 30 тэрбум төгрөг нэхэмжилж, түүний ах Э.Бат-Амгаланг огцрохыг шаардаж байгаа юм. 

 Гэтэл өнөөдөр Орхон аймгийн цагдаагийн байгууллагаас хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн үйлдвэрт гэнэтийн шалгалт хийхэд тус үйлдвэрийн хашаанд 400 тонн зэс газар ухаж булсныг илрүүлжээ.

19b54e990ed440deb86101c444447266

 Тодруулбал, тус үйлдвэрийн үйл ажиллагааг Уул уурхайн яамнаас 2025 оны 8-р сараас эхлэн зогсоож, өнөөдрийг хүртэл үйлдвэрлэл явуулахгүй байгаа гэсэн тайлбартай байгаа юм байна. Гэтэл ийнхүү үйл ажиллагааг нь яамны шийдвэрээр зогсоосон үйлдвэр нууцаар ажиллаж, өнгөрсөн хугацаанд 8500 тн зэс хууль зөрчин үйлдвэрлэсэн гэсэн мэдээлэл хувьцаа эзэмшигчдээс ирсэн байна.

bafaae4d3a754e3d850fd386a25afdfe

Энэ нь мөнгөн дүнгээр тооцвол 380 тэрбум төгрөг бөгөөд асар их хэмжээний мөнгөн дүн бүхий зэсийг нууцаар хууль зөрчин үйлдвэрлэсэн, түүний худалдан борлуулсан, бүр цаашлаад Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар эхнэрийнхээ дансаар ч их хэмжээний мөнгө шилжүүлж авсан гэх мэдээлэл байна. Харин өнөөдөр тус үйлдвэрийн хашаанд 400 тн буюу 18 тэрбум төгрөгийн зэсийг газар ухаж нууж булсан нь баримтаар илэрчээ. 

3185521eee184f8a8f3bd19713dea71a

 Их хэмжээний өрөнд орж, үйл ажиллагаа нь зогссон учир хохирч байна хэмээн уриа лоозон барьж, ногдол ашиг, мөнгө нэхэмжлэн жагсаж байгаа иргэдийг тэргүүлж буй “Зэс эрдэнийн хувь” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар нар өөрсдөө олон зуун тэрбумаар хэмжигдэх зэсийг нууцаар үйлдвэрлэн, нуун дарагдуулж, худалдан борлуулж,  байгаа нь хувьцаа эзэмшигч 24 мянган иргэнийг, Монгол Улсын шүүхийг, салбар яамыг хуурч мэхэлсэн ноцтой үйлдэл болж болзошгүй байна.

5e44bff7487b4fada327b56b5b2b8a71

Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

З
Зочин 3 сар
Ийм мэтийн хулгайч нарыг Буудан хороовол таарна Бүх хөрөнгийн хуураа
Ж
Жаргалсайхан 3 сар
Харин. Бүх хөрөнгийг нь хурааж буудан хороох хэрэгтэй
Ж
Жаргалсайхан 3 сар
Харин. Бүх хөрөнгийг нь хурааж буудан хороох хэрэгтэй
O
Otgon Bayar 3 сар
Мэри мэхэндээ гэж.. Хатуу хариуцлага тооц
G
Ganzorig 3 сар
Vamar myyhai um be bid noogdol ashig gej hyleeseer bn hezee ogoh um boloo
Z
Zochin 3 сар
Gaihaad bh uo baihav.Turiin hulgaichuud n oppshort munge nuusan.SUgees ehleed olon haus gadaadad tsartsaasan.Buh hulgaichid meddeg.chaddagaa hiij bn.Munhbat.Togtohsuren.Tavinbeh.Badamjunai bugd suraggui.mudhun tsagaadana.
Z
Zochin 3 сар
Ochiggui tsaazal !!!!
Б
Баяр 3 сар
Новшыг хэрчиж ал. Хэлэх муу үг алга.