Ахмадын амралт, сувиллын төвийг нийслэлд үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө

Ахмадын амралт, сувиллын төвийг нийслэлд үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө

“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд ахмадуудад зориулсан амралт, сувиллын төвийг барьж, нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүллээ.

 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар уг төвийг ахмадуудад зориулсан чухал бүтээн байгуулалт болсныг онцолж, цаашид нийслэлийн зүгээс ногоон байгууламжийн тохижилт хийх, мөн хажууд нь спортын төв байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Түүнчлэн төвийг тогтмол үйл ажиллагаатай байлгаж, нийслэлийн 204 хорооны ахмадуудад эрүүл мэнд, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилготойг дурдсан юм.

7c73cc23028d4f29ade3803f9e0835dc

Мөн ирэх дөрөвдүгээр сард “Трамвай” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулж, уг төвийн ойролцоо буудал байрлуулахаар төлөвлөсөн нь ахмадуудын зорчих нөхцөлийг сайжруулах ач холбогдолтой гэж үзэж байна. “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдан ахмадуудад зориулсан өдөр өнжүүлэх үйлчилгээтэй уг төвд дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэнддээ анхаарах боломж бүрдсэнийг онцолж, цаашид орчныг ногоон байгууламжаар тохижуулах ажлыг үргэлжлүүлнэ гэв.

 

2cf396ab77694d6c9cebf2e36d923910

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ж
Жавзандулам 3 сар
Ахмадуудын талаар ТӨРӨӨС авч явуулах байгаа арга хэмжээ үнэхээр сайн зүйл болжээ сайхан тохижуулан соёлтой үйлчилгээ явуулбал маш сайн байна ялангуяа ахмадууд бид өдөр өгүүлдэг дасгал хөдөлгөөн хийдэг газартай бол сонд талархаж байна ийм олон газар байдаг болсон сан төрөл бүрийн тэмцээн уралдаан явуулбал бас хэрэгтэй ба