Ой судлаач Н.Бямбасүрэн: Туул голын бургасыг маш мэргэжлийн бусаар, харгисаар хядаж үгүй хийсэн байна
Ой судлаач мэргэжилтэй Н.Бямбасүрэн Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөнийнхөнтэй нэгджээ. Тэрээр Туулын хурдны замын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Ой судлаач Н.Бямбасүрэн:
-Монгол орны ойн салбарт би 30 орчим жил ажиллаж байна. Би Туул гол дээр очиж үзсэн. Нийслэл хотын онцгой бүсэд явагдаж байгаа үйл ажиллагаатай энь очиж танилцсан. Энд Монгол орны хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрөгдсөн ойн ААН Туул дээр ажиллахгүй байна.
Өөрөөр хэлбэл, тэнд маш мэргэжлийн бус тэгээд ажиллаж байна. Ямар ч мэргэжлийн хүний зөвлөгөө авсан шинж тэмдэг харагдахгүй байна. Учир нь ойг маш харгисаар хядаж байгаад би эмзэглэж байна.
Бургас, улиасыг маш хурдан ургадаг гэх юм. Үгүй шүү дээ. Залуужуулах огтлолт гэж хийдэг. Гэвч Туулын бургасыг ингэж хядсан байгааг харахад ямар ч мэргэжлийн хүн ингэж зөвлөхгүй.
Хэрэв бодгаль нь хэрвээ хөгшрөөд юм уу, өвчин хортонд нэрвэгдсэн байх юм бол арчилгаа цэвэрлэгээний огтлол гэж түүвэрлэх байдлаар огтлох арга хэмжээг авдаг.
Байгаль угаасаа хэзээ ч илүү юм бүтээдэггүй. Тиймээс бид байгалийн жамаараа ургасан ойн эко системийг хэзээ ч дахиж бүтээж чадахгүй шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.