20 мянган эмэгтэйг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулна
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 30 болон 40 настай нийт 45 мянган эмэгтэй байгаа бөгөөд энэ онд 20 мянгыг нь умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, Хүний папиллома вирус (HPV) илрүүлэх PCR шинжилгээг нэвтрүүлж эхлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар ХСҮТ-ийн Бүртгэл тандалтын албаны их эмч Ж.Уранболор мэдээллээ.
Умайн хүзүүний хорт хавдар нь Монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог хавдрын хоёрдугаарт, нас баралтаар гуравдугаарт ордгийг онцолсон юм. Өмнө нь зөвхөн эсийн шинжилгээгээр илрүүлдэг байсан бол одоо HPV-ийн шинжилгээг хавсарган хийхээр болсон нь эрт илрүүлгийг илүү үр дүнтэй болгох ач холбогдолтой гэж үзэж байна.
Одоогоор орон нутаг, дүүргүүдэд шинжилгээ эхлээгүй бөгөөд анхан шатны эрүүл мэндийн ажилтнуудад сургалт зохион байгуулж, шинжилгээ авах болон үр дүнг тайлбарлах чадварыг дээшлүүлж байгаа аж. Сургалт дууссаны дараа зорилтот насны эмэгтэйчүүдийг үе шаттайгаар шинжилгээнд хамруулах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.