Ховордсон Алтайн хойлог шувууг хууль бусаар агнасан байжээ

Ховордсон Алтайн хойлог шувууг хууль бусаар агнасан байжээ

 Говь-Алтай аймагт энэ сарын 27-нд хийсэн хяналт шалгалтаар иргэн “Ө” нь Lexus-600 маркийн автомашинаар хууль бусаар ан амьтан тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Шалгалтаар Монгол Улсын ховор амьтанд тооцогдох Алтайн хойлог шувууг агнасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, холбогдох эд мөрийн баримтыг хураан авч, цагдаагийн байгууллага шалгаж байна.

Хуулийн дагуу ховор амьтанд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна, зөвшөөрөлгүй агнасан, тээвэрлэсэн тохиолдолд торгууль ногдуулах эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх боломжтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.