Б.Жаргалан; Туул голын голдиролд 18 багана, үлдсэн 2566 нь голын татам хөндийд байрлана.

Б.Жаргалан; Туул голын голдиролд 18 багана, үлдсэн 2566 нь голын татам хөндийд байрлана.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Туулын хурдны зам” төслийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, уг төслийн хэрэгжилт, хууль эрх зүйн үндэслэл, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан уг төслийн явцад хэд хэдэн ноцтой асуудал үүссэн байж болзошгүйг онцолсон юм.

 “Төслийн гүйцэтгэгч аль хэдийн шалгарч, урьдчилгаа санхүүжилт шилжсэн байхад байгаль орчны нарийвчилсан үнэлгээг засвар хийсний дараа баталсан байна. Мөн Туул голын усны нөөцөд үзүүлэх нөлөөллийн судалгаа хийгдээгүй нь хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл үүсгэж байна”. 

 Түүнчлэн төслийн өртөг богино хугацаанд нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Анх 1.9 их наяд төгрөгөөр батлагдсан төсөв өдгөө 2 их наяд 345 тэрбум төгрөгт хүрсэн нь 32 км урт замын нэг километрийн өртөг 70 гаруй тэрбум төгрөг болж өссөн гэсэн үг юм.

Энэ нь эдийн засгийн хувьд үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн төслийн хүрээнд 2574 багана бүхий гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд үүнээс 18 багана нь Туул голын голдиролд, үлдсэн 2566 нь голын татам хөндийд байрлана.

 Судлаачдын үзэж буйгаар ийм хэмжээний байгууламж нь голын урсац, экосистемд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг анхааруулж байна. АН-ын бүлгийн зүгээс дээрх асуудлуудыг ил тод нягталж, хууль, журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.