С.Бямбацогт: УИХ-ын гишүүд хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавих ёсгүй

УИХ-ын даргад МАН-ын бүлгээс олонхийн санал авсан С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Танай нам өөрсдөө хагарч, төрийн тогтворгүй байдлыг үүсгэж байна шүү дээ. Цаашид үүнийг хэрхэх юм?

-УИХ-ын гишүүд улсын эрх ашгийг 1 дүгээрт тавих ёстой. 2 дугаарт нь намын эрх ашиг, 3 дугаарт нь гишүүдийн хувийн эрх ашиг ажил албан тушаалд яригдах ёстой. 

Надад ямар сандал ширээ ноогдох вэ, надад сандал ширээ ноогдохгүй бол төрийн ажлыг гацаадаг, шантаажилдаг буруу жишиг цаашдаа Монголын төрд баймааргүй байна.

Тийм болохоор улс орныхоо эрх ашгийг 1 дүгээрт нь, 2 дугаарт нь Ардын намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ардын намаас нэр дэвшээд, ард түмнээс сонгогдсон гишүүд маань эрх ашгаа эрэмбэлж тавихыг би гишүүдээсээ хүсэж байна.

Манай намын 68 гишүүн нэг цул байх гэж, эв нэгдлийг бодож Ерөнхий сайд маань  өргөдлөө өгсөн. Намын дарга Н.Учрал ч УИХ-ын даргын сандалаас буусан.

Одоо цаашдаа эв нэгдлээ хангахын тулд дахиад сандал ширээ ажил албан тушаал ярих ёсгүй.  Өөрөөр хэлэх юм бол одоо эв нэгдэл бодож, сандал ширээ, албан тушаал наймаалцах ёсгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.