С.Амарсайхан: Манай намын хагарал улс орны хагарал болчихоод байгаа учраас эвлэрье л гээд байгаа юм
УИХ-ын гишүүн С.Амарсайхан УИХ-ын даргад нэрээ дэвшүүлээгүй хэмээн мэдэгдэв.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Намын хагарал монголын хагарал болчхоод байгаа учраас энийгээ зогсоогоод нэгдэж яваач ээ, зарчмаа яриач ээ, алдсан бол алдаагаа засъя аа, оносон болбол ахиулъя аа, хагарсан бол эвлэрцгээе ээ, эвийн хүчээр энэ эх орон улс орныхоо асуудлыг ярьцгаая аа л гэж байгаа юм.
Одоо талцаж хуваагдаж, бие биеийгээ үгүйсгэж, пижигнэж явдаг асуудал байхгүй. Саяын энэ өрсөлдөөн, нэр дэвшилт гээд байгаа чинь талцлыг улам хагаралдуулах гээд байгаа учраас би нэр дэвшихгүй, өрсөлдөхгүй ээ гэдгээ хэлсэн. Ийм асуудал ярьсан болохоос биш би өрсөлдөх гэж гүйгээд, суудал сандал болгоод байгаа юм биш шүү.
Танай талаас олон сайдын суудал нэхээд байгаа юм биш үү?
Бид зарчмын асуудал ярьж байгаа юм. Бид бодлогын асуудал ярьж байгаа. Энэ улс орны эрх ашгийн асуудал ярьж байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.