Ч.Ундрам: Би сайдаар үргэлжлүүлэн ажиллахгүй
Шинэ засгийн газар томилохдоо холбоотойгоор ССАЖ-ын сайд Ч.Ундрам үргэлжлүүлэн ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ.
Ч.Ундрам:
Миний хувьд ССАЖ-ын сайдаар ажиллахгүй гэж бодож байна. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа гэдгээ илэрхийлсэн. Шинээр томилогдоод 9 сар ажиллаж байгаа сайд нар маань үргэлжлүүлэн ажиллаасай. Үүн дээр эрч хүчтэй шинэ хүмүүс ирээсэй гэсэн хувь хүний бодол байна. Гэхдээ энэ нь намын дарга, ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал юм.
Албан бус мэдээгээр ССАЖ-ын сайд Ч.Ундрам нь эрүүл мэндийн шалтгаанаар Соёлын сайдаар үргэлжлүүлэн ажиллахгүй. Тэрээр Швецайрьт Элчин сайдаар ажиллах аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.