С.Бямбацогтыг МАН-ын олонхийн бүлэг, С.Амарсайханыг Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад зүтгүүлж байна

С.Бямбацогтыг МАН-ын олонхийн бүлэг, С.Амарсайханыг Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад зүтгүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр танхимаа бүрдүүлнэ. Засгийн газрын бүрэлдэхүүн батлагдахаас өмнө УИХ-ын даргын нэрийг МАН-ын Удирдах зөвлөл дээр тодруулж, бүлэг дээр танилцуулах гэж байна. Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж, олонхийн санал авсан хүнийг сонгох юм. 

УИХ-ын даргад Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талаас С.Амарсайханы нэрийг оруулж ирсэн бол МАН-ын олонхийн талаас Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогтын нэрийг оруулжээ. Харин С.Жавхлан, Ж.Энхбаяр нар нэрээ татсан байна. 

С.Амарсайханыг АН-ын бүлгийн олонхи гишүүд дэмжихгүй. Харин Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан талын 30 гишүүн дээр Үндэсний эвсэлийнхэн болон ИЗНН-ын нийлсэн 7-8 хүн нэмж дэмжиж санал өгөх магадлалтай. Ингэснээр тэр УИХ дээр үсрээд 40 орчим хүний санал авна. 

Харин С.Бямбацогтыг МАН-ын олонхи гишүүд дээр АН-ын бүлгийн олонхи дэмжинэ. Үүн дээр Засгийн газарт хамтрахаа мэдэгдсэн ХҮН намын 7-8 гишүүн дэмжвэл С.Бямбацогт олонхийн дэмжлэгээр УИХ-ын дарга болох магадлалтай юм.

Тэгээд ч иргэд, олон нийтийн хувьд УИХ-д таван удаа сонгогдсон туршлагатай, УИХ дахь намын бүлгийн дарга, ЗТХ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, ЗГХЭГ-ын дарга хийж байсан туршлагаараа, бусад нам эвслүүдтэй ч учир зүйгээ олох чадамжаараа С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжиж байна. 

С.Амарсайханы хувьд Хотын дарга байхдаа ах дүү нартайгаа нийлж Богд уулын дархан цаазат газарт хууль бусаар газар авч, барилга байгууламж олноор барьж, усгүй усан оргилуур барьж, Туулын бургасыг хядаж, талбай дээр асар үнэтэй "булшсны чулуу" байршуулж, хэрэгждэггүй дүүжин тээвэр нэртэй төслөөр асар их хэмжээний мөнгө үрсэн гэх мэт йг дэмий урсгаж байсан гэх мэт олон муу түүхтэйгээр нь мэдэх учир түүнийг дэмжих нь юу л бол.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.