Зохиолч Г.Аюурзана: Засаг солигдох нь сүйдтэй юм биш. Гол татрах нь оршихуйн асуудал!
Зохиолч Г.Аюурзана Туулын хурдны зам Туул голд аюул учруулж байга аталаар байр сууриа илэрхийлжээ.
Зохиолч Г.Аюурзана:
-Энэ хотын дарга нар хоёрхон сарын өмнө “Нийслэл гал алдлаа, цахилгаан хязгаарлаж байж л өвлийг давна шүү!” гээд маш түгшүүртэй сууцгааснаа таг мартчихна гэж байх уу?
Туул голыг сүлжсэн гүүр биш, хот орчмынх нь урсгалыг бүтэн харанхуйлсан тууш хурдны зам барихаар шугуйг нь сүйтгээд эхэлсэн энэ төслийн чинь өртөг 5-р цахилгаан станц барих зардалтай тэнцүү гэдгийг “хурдны замаар давхиж үзмээр байгаа” нөхөд ер нь мэдэж байгаа болов уу?
За, тэгээд улсын төсвийн 3%-тай тэнцэх, зардлаа хэзээ ч нөхөхгүй ийм төсөл дэлхийн дайн дэгдэж буй энэ үед юугаараа амин чухал юм бол?
Хятадаас авсан зээлийнхээ өрөнд нутгаа тасалж өгсөн Тажикистаны бэлэн жишээ бий шүү!
Шриланкийн эдийн засаг төсвийнхөө 2%-тай тэнцэх Хятадаас санхүүжүүлсэн төсөлд татагдаад л навс унасан нэн шинэхэн түүх бас байна шүү!
2 их наядын зээлийн хавханд арай улс орон дампуурчихгүй биз ээ гэхэд, Туул гол маань ер нь Сэлбийн араас л орох байх. Туул нь горхи болчихоор Улаанбаатар усгүйдэхгүй юм аа гэхэд уруудаад Орхон татарна, Орхон татрахаар Сэлэнгэ багасна. Цөлжилт улам хойшилно.
Ер нь нэг голын үнэ цэнийг хэдэн их наядаар ч тогтоох боломжгүй. Амударьяа, Сырдарья хоёр мөрний усаар хөвөнгийн талбай усжуулаад л Арал тэнгис үгүй болсон, одоо тэр хатсан нуурын давстай шороон шуурганд хавь орчны нь асар том нутагт юу ч ургахаа больсон түүх бас байдаг шүү!
Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэж хэлж болохуйц дэлхийн байгалийн эсрэг төслийг амиараа дэнчин тавьж явуулах гээд байгаа нөхдийн цаана ирэх сонгуулийнхаа санхүүжилтыг босгох л шунал байгаа юм биш үү?
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.