Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулий төслийн талаар сэтгүүлчидтэй санал солилцлоо

Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулий төслийн талаар сэтгүүлчидтэй санал солилцлоо

Шадар сайд Х.Ганхуяг Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулий төслийн талаар сэтгүүлчидтэй санал солилцлоо.

871b56b2b57240c593e1a2491849b948

Хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээг эдийн засгийн тусгай бүс (ЭЗТБ)-ээр тодорхойлж, эдийн засгийн тусгай бүсийн хэлбэрт шилжүүлэх; 

Эдийн засгийн тусгай бүсийг зорилго, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран чөлөөт худалдааны бүс, экспорт боловсруулах бүс, аж үйлдвэрийн парк, шинжлэх ухаан технологийн парк, нэгдсэн тусгай бүс зэргээр төрөлжүүлэх;

Эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг шуурхай, уян хатан байдлаар хангах үүднээс чөлөөт бүс байгуулах өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт өгөх; 

Чөлөөт бүсийн удирдлагын тогтолцоо төвлөрсөн, бие даасан удирдлагатай байх, чөлөөт бүс дэх үйл ажиллагаанд уян хатан, шийдвэр гаргах эрх хэмжээг зохицуулах; 

Чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээг “нэг цонхны үйлчилгээ”-ний зарчимд тулгуурлаж, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх;

Эрсдэлд суурилсан хяналтын системд шилжүүлэн зөвшөөрөл болон холбогдох мэдээллийг цахимжуулах;

Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт хэрэгжих тусгай дэглэмээр зохицуулж буй ажиллагаатай холбоотой мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх;

Чөлөөт бүс дэх маргаан хянан шийдвэрлэх бие даасан шүүхийн тогтолцооны зохицуулалт зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар боловсруулж байна.

294d2c669db34528a981c5919a886c76

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслөөр чөлөөт бүсийг эдийн засгийн тусгай бүсийн хэлбэрт шилжүүлж, бүсийг төрөлжүүлэн хөгжүүлэх, чөлөөт бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, хүртээмжтэй хүргэх, эрсдэлд суурилсан хяналтын системд шилжүүлэн зөвшөөрөл болон мэдээллийг цахимжуулах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

5882f3ea92cf4488b1d452ea433bd6e8

Чөлөөт бүсийн тухай хуульд дээрх зарчмын шинжтэй өөрчлөлтийг оруулснаар Монгол Улс дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлэн эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, улс орны хөгжлийг хурдасгах, улсын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн хөгжлийг дагасан хотжилт, бүтээн байгуулалт, дэд бүтэц, үйлдвэржилт, хүн амын төвлөрлийг сааруулахад чухал юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.