Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал “Youth Council Summit 2026” арга хэмжээнд оролцлоо

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал “Youth Council Summit 2026” арга хэмжээнд оролцлоо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д Монгол Ардын намаас нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон 750 гаруй залуу “Youth Council Summit 2026” арга хэмжээнд оролцож байна.

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос анх удаа зохион байгуулж буй энэ арга хэмжээний “Чөлөөлье” хэсэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хүндэт зочноор оролцож илтгэл тавилаа.

0 02 08 80ab66a0356f40e9fb3c797a6af4e43aa4eb790ac1b129417dfc51aba4d2d300 c74906778ad343ac

Тэрбээр “Монгол Ардын намын даргаар сонгогдсон цаг үеэс эхлэн миний, бидний цагт намыг шинэчлэх үйл хэрэг хэрхэн өрнөхийг ард түмэн чих тавин хүлээж байна. Иймд бид хамтдаа илүү хичээж, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах, тэдний нуруун дээр байгаа ачааг хөнгөлөх, тэдний хөдөлмөрлөе, бүтээе, хийе гэсэн санал санаачилгыг нь дэмжиж, түүнд нь саад тотгор болж буй хүнд суртал, дүрэм журам, гох дэгээнээс чөлөөлөхийн төлөөх санаачилгыг хамтдаа хэрэгжүүлье” гэв.

Мөн Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсын эдийн засгийн сүүлийн 10 жилийн голлох үзүүлэлтүүд, түүнд нөлөөлсөн хүчин зүйлүүд, ДНБ, эдийн засгийн 2025 оны өсөлтөд хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбар өсөлт гол нөлөө үзүүлсэн зэрэг тоо баримтыг дурдлаа.

0 02 08 ccf2f61ea1be740a8ac968629e20c04b42c3e909afcc5b00feaff0d41f174f7d 148cc80f418235cd

Арга хэмжээнд Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан, холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Фридрих-Эбертийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Кристоф Хойзер нар оролцож байна.

0 02 08 2c35db7c02d242c397382f436090497b7b4151b190b11d8c6aa90077901c2afa 7dbeb602b614fbbd

 

 

0 02 08 bf159017d35ef2fd35ba0e18e8a207b076a03a1573fd5a6cfcee072c353aac8d 412b2df1c5793a6

 

0 02 08 55bbde66318ff142c9a2b006ad4c457efb0c8b1ce9d5a80b54d85ec83eae591d 9915f8f904a45204

 

0 02 08 728ea25d35d076f8f336c23106b3d97716bbff81509704c1a99c6b83b985705f 6a13409bd5994e2

 

0 02 08 7ed9ded65bd852ecf69406c13353b6139eccccbd0161d9f88864c53bdee11d38 5d7266ce1089aa5f

 

0 02 08 0905035e362ed814bbc8db95cf06949a38600c872e73647f509238c6b12eef92 425439787186dc2f

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.