Г.Мөнх-Эрдэнэ: Х.Нямбаатар гэж бүтэлгүй амьтны өчүүхэн хийгээд гутамишигтай улс төрийн карьерыг яг энэ талбай дээрээс дуусгавар болгоно гэдгээ хэлье!

“Хатан Туул”-ыг хамгаалах иргэдийн хөдөлгөөн долоо дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид хөдөлгөөнөө шат ахиулж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах тухай шаардлагыг өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарт албан ёсоор хүргүүлсэн юм. 

Жагсаалд оролцогчид байр сууриа илэрхийлж, Туул голыг хамгаалах асуудалд төр, засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авахыг шаардаж байна.

Оксфордын их сургуулийн докторант Г.Мөнх-Эрдэнэ:  Х.Нямбаатар хүний хэл ойлгодоггүй юм бол өөрийнх нь мэддэг хэлээр ярья! Х.Нямбаатар огцор!

-Иргэд хүн ёсоор шинжлэх ухааны үндэстэй, судалгаа нотолгойтойгоор "Нямбаатар аа наад төсөл чинь болохгүй байна аа. Судалгаа тооцоогүй байна" гээд хэлэхэд Нямбаатар ойлгохгүй байна. Тиймээс Нямбаатар хүний хэл ойлгодоггүй юм юм Нямбаатарын мэддэг хэлээр нь ярья. 

Дуудах нэрийг нь аав ээж нь Нямбаатар гэж их гоё нэр өгчээ. Дуурсах нэрийг ард түмнээс янз бүрээр олж авч. Ийм бүтлэгүй амьтны өчүүхэн хийгээд гутамишигтай улс төрийнх нь карьерыг яг энэ талбай дээрээс дуусгавар болгоно гэдгээ хэлье.

 

Судлаач Г.Уянга: Би London school of Economy -д нийгмийн сэтгэлзүйгээр магистр хамгаалсан анхны монгол хүн

-Би дэлхийн топ-50 сургуульд нийгмийн судалгаагаар магитср хамгаалсан. Сүүлд нийгмийн соёлын сэтгэлзүй гэдэг чиглэлээр London school of Economy гэж сургууль төгссөн. Минйи өвөө бол монголын анхны нуур судлалыг үндэслэгч, ШУ-ны гавьяат Цэрэнсодном гэж хүн байсан. Монголын цэнгэг усны өгөгдлийг түүж байсан анхны монгол хүн. Биднийг янз янзаар гутааж байна. Гэтэл бид картон цаас бариад чадах, ядахаараа л хичээж байна. 

Харин та бүхнийг хөгжлийн төсөл гачаагчид гээд байна л даа?

-Санктпетрбургт төгссөн гээд байгаа Хотын орлогч Т.Даваадалай чи хөгжлийн талаар яг юу судалсан юм бэ? Чаддаг юм бол хоёулаа халз мэтгэлцье! Хэзээнээс бетон хөгжил болчихсон юм бэ?

МХТХ-ны Ерөнхийлөгч Д.Бадрах: Би амьдралаа босгох гээд олон юмны хажуугаар дуугүй өнгөрсөн юм билээ. Гэтэл Сэлбэ гол, Дунд гол юу болов, хар даа!

Одоо Улаанбаатар хотын иргэдийн тал нь ундаалдаг Туул голыг оролдож байна. Одоо болно гээд тэсэлгүй гарч ирлээ

Эдийн засагч Ц.Лут-Очир: Би Австралийн үндэсний их сургуульд олон улсын болон хөгжлийн эдийн засагч мэргэжлээр магистр хамгаалсан

Сэтгүүлч Г.Ариунбилэг: Усгүй хөгжил гэж байдаг уу, ус уудаггүй хүн гэж байдаг уу?-

Дан цементен зам бариад, барилга бариад түүгээрээ хөгжөөд байгаа улс гэж байна уу? Хөгжил бол чанартай амьдрахыг, сайн боловсротой байхыг, чанартай хүнс хэрэглэхийг, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авахыг гэх мэтээр хүнд чиглэсэн үйлчилгээ нь чанартай болохыг хөгжил гэж байгаа юм.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.