Туул голоо хамгаалах иргэдийн хөдөлгөөн Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ
Туул голоо хамгаалах иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Г.Мөнх-Эрдэнэ:
Х.Нямбаатар болон түүний хамт олонд энэхүү тодорхойгүй төслөө зогсоочих оо гэж найрсгаар шаардсан боловч тэдний хамт олон шөнөөр, хулгайгаар, нууцаар Туулын бургасыг хядсаар байгааг бид бүхэн үзлээ, харлаа. Тиймээс Туул голоо хамгаалах иргэдийн хөдөлгөөн дараагийн шатанд гарч Х.Нямбаатарын хүсээд байгаа улс төрийн акцийг эхлүүлэхээ зарлаж байна.
Хүн ёсоор яриад ойлгохгүй байгаа бол бид чамтай өөрийн чинь хэлээр ярих болно!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.