“Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудыг дуудаж урдаа суулгаж байгаад "Оюу Толгой" төсөлд Монголын эрх ашиг хангагдахгүй удлаа.
Та нарын санал таалагдахгүй байна” гээд шууд хэлчихсэн. Ус бохирдуулсан төлбөрөө ч авна гэж шулуухан мэдэгдсэн. Олон нийт түүний энэ үйлдлийг тусгаар улсын Ерөнхий сайд шиг үг хэллээ хэмээн талархан хүлээн авч байгаа. Хэдий ийм ч нам дамнасан бүлэглэл, хулгайчдад түүний энэ зоримог үйлдэл таалагдсангүй.
Гэтэл чоно борооноор гэгчээр “Рио Тинто”-гоос 20 сая ам.доллар аваад юунд зарцуулснаа одоо болтол нотлоогүй Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл АН-тай хүч хавсарч Н.Учралыг УИХ-ын даргаас буулгана гэж бойкот зарлаж, чуулганыг гацааж байна.
Энэ бүлэглэлийн цаад жинхэнэ зорилго нь Оюу Толгой төсөлд Монгол улсын эрх ашгийг хангуулахаар тууштай тэмцэж байгаа Ерөнхий Г.Занданшатарыг огцруулахад чиглэжээ. Нүүрсний хулгайгаар гаршсан нам дамнасан бүлэглэл МАН-ыг ч, АН-ыг ч дотроос нь хагалж, монголчуудын эв нэгдлийг бусниулах хорт төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд нэгэнт эхэлжээ.
Ганц жишээ дурдъя. Саяхан болсон АН-ын дотоод сонгуульд “Рио Тинто”-гийн мөнгөөр олон тооны царцаа оруулсан нь улс төрд сүүлийн өдрүүдэд өрнөж буй үйл явдлын захиалагчийг илчлэх нотолгоо мэт. Санхүүжилтээ авсан баялгийн хулгайчид төрийг сульдааж, тусгаар тогтнолыг ганхуулах гэж байгааг монголчууд хэрхэвч зүгээр хараад сууж болохгүй. Рио Тинто-гоос шударга ёс, харилцан ашигтай байх зарчим шаардсан Ерөнхий сайд Г.Занданшатарт олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байна.
Одоо нэгдэхгүй бол Оюу Толгой ч үгүй, тусгаар тогтнол ч үгүй болох нь ээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.