АИ-92-оос бусад шатахууны үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ

АИ-92-оос бусад шатахууны үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны үнэ, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр өчигдөр үнийн зөвлөл хуралдаж, зах зээл дэх үнийн зохицуулалтын асуудлыг хэлэлцсэн гэдгийг онцоллоо.

Хурлын шийдвэрийн дагуу АИ-92 шатахуунаас бусад төрлийн шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэхээр тогтжээ.

Үнийн өсөлтийн гол шалтгаан нь дэлхийн зах зээл дэх геополитик, эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотойгоор ОХУ-аас импортлох шатахууны хил үнэ ирэх дөрөвдүгээр сард литр тутамд 900-2000 төгрөгөөр нэмэгдэж буйтай холбоотой гэж тайлбарлалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.