Ц.Лут-Очир: Туулын хурдны замын тендер авсан компани нь Хонкгонг Улсад бүртгэлтэй тоног төхөөрөмж худалдаа хийдэг компани байна
Туулын хурдны замыг эсэргүүцэж туул голоо аварья хөдөлгөөн 6 дах өдөр үргэлжилж байна. Эдийн засагч Ц.Лут-Очироос тус төслийн тендерийг ямар компани авсан талаар тодрууллаа.
Эдийн засагч Ц.Лут-Очир:
Тендерт шалгарсан компани, гэрээ зурсан компани хоёр нь шал өөр компани байгаа юм. Гэрээ байгуулсан компани нь Чайна Хувэй гээд компани байгаа юм. Нөгөөх нь шал өөр компани байгаа.
Олон нийтэд нээлттэй байгаа мэдээллээр харах юм бол тендер авсан компани нь Хонкгонг Улсад бүртгэлтэй тоног төхөөрөмж худалдаа хийдэг компани байгаа. 2025 оны 8 сард нийслэлтэй гэрээ хийж 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа авсан байна.
Урьдчилгаа төлбөрийн баталгаа ирүүлсэн компани нь Jianbang Engineering Performance Guarantee (Shandong) гэдэг компани байгаа юм. Энэ компани хэдэн мянган юанийн дүрмийн сантай, ажилтангүй материалын худалдаа эрхэлдэг жижигхэн компани байгаа юм.
Үүнээс харахад энд зүгээр л луйвар явагдаж байна. Эд нар одоо жаахан ажил хийсэн болоо л, шороо бужигнуулж байгаа л иргэд эсэргүйцлээ гээд алга болно.
Одоогоор 500 тэрбум төргөгийг авсан, энэ жил 800 тэрбум төгрөг аваад, дараа жил 1 их наяд төгрөг аваад нийтдээ 2.3 их наяд. Энд ерөөсөө мөнгө угаалт явж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.